Урд хөршид 10 саяар эмчлүүлдэг байсан бөөрний чулууг эх орондоо үнэ төлбөргүй эмчлүүлнэ

Улсын хэмжээнд бөөр шээсний замын чулууг дурангаар эмчилдэг байсан бол одоо лазераар эмчилдэг боллоо.

Манай улсад жил бүр манай улсын 800 гаруй иргэн бөөр шээсний замын мэс засалд орох шаардлагатай болдог. Харин улсын томоохон эмнэлгүүдэд лазерийн аппарат байхгүйгээс урд хөршийг зорих шаардлагатай болдог байсан. Урд хөршид энэ төрлийн эмчилгээг 10 сая орчим төгрөгөөр хийдэг байна. Харин өнөөдөр УНТЭ-ийн Урологи андаралогийн тасагт 227 мянган долларын лазер аппаратыг хүлээлгэн өгснөөр одоо иргэд үнэ төлбөргүй хийлгэх боломж бүрдэж байна. Бөөр шээсний замын чулууг эрт илрүүлж, жижиг байхад нь эмчилгээ хийснээр илүү үр дүнтэй байдаг. Харин манайд энэ төрлийн аппарат хэрэгсэл байхгүйгээс хүндэрч, томрох шалтгаан болдог байсан нь ийнхүү шийдэгдэж байна. Мөн эрүүл мэндээс шалтгаалан гадагш чиглэдэг мөнгөний урсгал ч буурах юм.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ