Цахилгааны хэрэглээ хэт давсан тохиолдолд томоохон гэмтэл гарах эрсдэлтэй

Улаанбаатар: Өчигдөр нийслэлд эрчим хүчний хэрэглээ өмнөх өдрийнхөөс буурсан. Гэвч өмнөхөөс өндөр байгааг албаны эх сурвалжууд хэлж байна. Эрчим хүчний хэрэглээ өмнөхөөс давсан тохиолдолд төлбөрөө төлөх журам гарсан. Энэ журам гарснаар цахилгааны ачаалал бага зэрэг буурсан байна.

Баянхонгор: Эрчим хүч цахилгаан түгээх байгууллага 13 мянган хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг. Гэтэл Засгийн газраас гаргасан журам хэрэгжиж эхэлснээр эрчим хүчний хэрэглээ 6 дахин нэмэгдсэн байна. Чадлын дутагдалтай явж ирсэн тус байгууллага оройн оргил ачааллын үед эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаагаа хэлж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ