Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан голомтоос нэмж 18 тохиолдол батлагдлаа

Эрүүл мэндийн яамнаас цар тахалтай холбоотой ээлжит мэдээллээ өглөө.

А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан голомтоос нэмж 18 тохиолдол батлагдлаа. Ингэснээр Улаанбаатар хотод гарсан халдвар 163 болж нэмэгдлээ. Улаанбаатар хотын өмнөх голомтуудаас нэмж бүртгэгдсэнгүй. Улсын хэмжээнд 488 хүн эмчлүүлж байна. Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр, Орхон, Дархан, Дорноговь аймгуудад мөн халдварын тохиолдол бүртгэгдсэнгүй. Гэхдээ халдварын голомтыг хязгаарлаж, олон нийтийн дунд алдахгүй байхаар ажиллаж байна. Гэвч агаар дуслын замын халдвар учраас хаанаас ч халдвар авах эрсдэл өндөр байгааг сануулах хэрэгтэй. Маскаа зүүж, зайгаа баримталж, эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа зөвлөгөөг дагасан иргэд ойрын хавьтал байсан ч халдвар илрэхгүй байгаа тохиолдол байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ