Өнөөдөр гар чийдэнгийн өдөр

Жил бүрийн 12-р сарын 21-ний өдөр гар чийдэнгийн өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтожээ. Анхны хуурай зай хураагуур 1887 онд бий болсон нь өмнө байсан шингэн электролитийн зай хураагуураас хамаагүй давуу талтай байв. Энэ нь асгардаггүй, эвдрэл багатай, хаа ч авч явж болохуйц байсан тул гар чийдэн гэдэг зүйл бий болох боломжтой болжээ. Ингээд анх 1896 оноос гар чийдэнг олон түмэнд нээлттэйгээр худалдаалж эхэлсэн байна.

Анхны гар чийдэн нь жижиг улайсдаг гэрэл суурилуулсан гуулин тольтой байсан бөгөөд хойш үргэлжилсэн хатуу цаасан гэр дотор нь хуурай зайгаа байрлуулдаг байжээ. Анхны гар чийдэнгийн дээжээс Нью Йоркийн цагдаагийн газарт хандивласан нь ихэд сайшаал хүртсэн байна. Ингэж л гар чийдэн гэдэг зүйл бидний амьдралд анх нэвтэрчээ.

1930-аад оны үед Хятад улсад гар чийдэн үйлдвэрлэлийн бүүм болсон бөгөөд тухайн үед 60 гаруй үйлдвэрүүд гар чийдэн хийж байсан байна. Тэгэхдээ зарим үйлдвэрүүд нь тэр үед нийлүүлж байсан импортын загваруудын үнээс даруй 3 дахин хямдаар зардаг байжээ.

Өнөөдөр гар чийдэн нь LCD гэрэлтэй, олон горимд асдаг, цэнэглэдэг, янз бүрийн хэлбэртэй, гар чийдэнгээс гадна бие хамгаалах зэвсэг болгон ашигладаг, толгой гар, унадаг дугуй бусад төхөөрөмжид суурилуулдаг, суурьтай, хавчаартай, дуу тоглуулагчтай гэх мэт төрөл бүрээр хөгжиж. Түүнээс гадна нараар болон механик үйлдлээр цэнэглэдэг мөнхийн хөдөлгүүртэй мэт ч бий болж хэрэгцээ шаардлагад нийцэн хувьсан шинэчлэгдсээр байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ