24 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан 32 тохиолдол бүртгэгдлээ

А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт Нийслэл хотод Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 32 бүртгэгдлээ. Энэ нь өмнөх өдрөөс 24-өөр нэмэгдсэн үзүүлэлт. Батлагдсан тохиолдлын 31 нь БЗД-ийн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол Франкфуртын нислэгээс илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотын батлагдсан нийт тохиолдол 242 боллоо. Харин Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорноговь, Архангай аймгуудад өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй. Эдгээр орон нутагт 10-18 хоног өвчлөл бүртгэгдээгүй нь өвчний голомтыг хязгаарласан гэж хэлж болохоор байна. Монгол улсад коронавирусийн халдварын 993 тохиолдол батлагдснаас 509 нь эдгэрээд байна. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ