Токиогийн тусгай үүргийн нислэгээр 156 иргэн эх орондоо ирлээ

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу үйлдсэн Улаанбаатар-Токиогийн тусгай нислэгээр өнөөдөр 156 иргэн эх орондоо ирлээ.

Шөнийн 01.05 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардсан тус нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, Холидей Инн, Улаанбаатар зочид буудалд тусгаарласан талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Харин энэ сарын 25-ны Сөүл-Улаанбаатарын нислэгийг цуцалсан байна. Тус нислэгт бүртгүүлсэн иргэд нэгдүгээр сард буюу дараагийн нислэгийн тов гармагц ирэх боломжтой.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ