Баянзүрх дүүргийн эмнэлгээс 55 тохиолдол илэрлээ
Өнөөдөр 11:00 цагийн байдлаар 57 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эмнэлгээс 55 тохиолдол илэрлээ. 43 нь өвчтөн, сахиур 9, гэр бүлийн хүн 2, захиргаа аж ахуйн ажилтан 1 хүнээс корона вирус илэрсэн байна. Өнөөдрийн илэрсэн 55 тохиолдол өмнө нь хавьтал гэж тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт нийт 130 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатарт батлагдсан нийт тохиолдол 274 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.
Аймгуудаар авч үзвэл,
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 217
- Орхон 25
- Улаанбаатар 274
- Дорноговь 32,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 хэвээрээ байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1063, эдгэрсэн 541, эмчлэгдэж байгаа 513 байна. Үүнээс 466 хөнгөн, 40 хүндэвтэр, 6 хүнд, 1 хүн маш хүнд байна гэж мэдээллээ.