Хүүхэд хамгааллын компакт гэрээг хэрэгжүүлэх албан ёсны нээлт боллоо

Монгол Улс дахь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүүхэд худалдаалах гэмт хэрэг болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, улмаар таслан зогсоох хүчин чармайлтыг дээшлүүлэх зорилготой Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг хэрэгжүүлэх нээлтийн арга хэмжээ боллоо. Уг компакт гэрээг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр байгуулсан. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэллээ. Тэрбээр Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн эрхийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ихээхэн анхаарч, 2016 оноос Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг цохон тэмдэглэж, манай Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч 94 бүртгэгдсэний 25 хувийг хүүхэд эзэлж байгааг онцоллоо.

Нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий прокурорын орлогч С.Алимаа, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Клечески зэрэг монгол болон америкийн өндөр албан албан тушаалтнууд оролцлоо.

Гэрээг хэрэгжүүлэх байгууллагаар Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага, Хүйсийн тэгш эрхийн төв ТББ, Азийн сан, Талита Ази зэрэг байгууллагууд шалгарсан.

Эх сурвалж: ХНХЯ

 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ