Коронавирусийн халдвар 6 батлагдснаас 5 нь БЗД-ийн эмнэлгийн голомтоос илэрчээ
А.Амбасэлмаа: 12 сарын 23-ны өдөр нийт 11 мянга 800 хүнд шинжилгээ хийснээс 6 хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотын голомтод бүртгэлтэй байна. Үүнээс 5 тохиолдол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээс илэрчээ. Ингээд Монгол улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол 393 болж байна. Харин коронавирус илэрсэн 5 хүний хувьд БЗД-ийн эмнэлгийн голомтоос буюу
- өвчтөн 2,
- сахиур 2,
- гэр бүлийн хавьтал 1 хүн байгаа юм. Улаанбаатар хотын нийт батлагдсан тохиолдол 279 үүнээс БЗД-ийн тохиолдол 136 тохиолдол боллоо.
Цэцэн Г
Нийтлэгч
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ