Монгол улс нийт 27729 иргэнээ хилийн чанадаас татан авчээ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын 21-нийг хүртэл 111 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэн 21,092, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,637 буюу нийт 27,729 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.
Тусгай үүргийн нислэгээр татан авсан 21,092 иргэний
- 3373 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
- 2013 нь эрүүл мэндийн шалтгаантай иргэн,
- 2278 нь өндөр настан,
- 627 нь жирэмсэн,
- 861 нь энхийг сахиулагч,
- 11940 нь санхүүгийн хүндрэл болон хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.
Харин энэ сард хийгдсэн дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр 507 иргэн эх орондоо ирж, иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар”, “Кемписки”, “Тайж” зочид буудалд тусгаарлаад байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.