Сүүний урамшуулалд 970 орчим сая төгрөг олгожээ
Монгол улсын Засгийн газраас малчдыг дэмжих зорилгоор 9 дүгээр сард "Сүүний урамшуулал" олгох журам баталсан. Журам батлагдснаас хойш 2020 оны 11-р сар хүртэл шаардлага хангасан сүү боловсруулах найман үйлдвэрт 1,939,944.0 литр шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн байна.
Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.