Коронавирусийн халдвар авсан эрүүл мэндийн салбарын 40 гаруй хүнээс 16 нь эдгэрээд байна

Д.Нарангэрэл: Дэлхий дахинд "COVID-19" халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан эрсдэлд орж байна. Одоогоор манай улсад нийт 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 16 нь эдгэрээд байна. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвартай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдварлажээ. Дэлхий даяар коронавирусний халдвар тархсан нэг жил гаруй хугацаанд цар тахалтай нүүр тулж буй эрүүл мэндийн ажилчид ажлаасаа халшрах хам шинжид өртөж байна. Бүтэн жил гэр орон, үр хүүхдээсээ хол, ар гэртээ анхаарал тавихгүй байх зэргээс шалтгаалан эрүүл мэндийн байгууллагын ажилчид бухимдах, бие ядрах зэрэг шинж тэмдэг дэлхий дахинд болон манай улсад гарч байна. Эмнэлгийн ажилчдын халдварлах эрсдэлд АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлт хийж байгааг юм байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ