БЗД-ийн эмнэлгийн голомтоос коронавирусийн 6 тохиолдол нэмж батлагдлаа
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл өгч байна. Сүүлийн 24 цагт Монгол улсад шинээр 6 тохиолдол нэмж бүртгэгджээ.
А.Амбасэлмаа: БЗД-ийн эмнэлгийн голомтоос коронавирусийн 6 тохиолдол нэмж батлагдлаа. Тодруулбал БЗД-ийн эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөн 2, сахиур 2, гэр бүлийн хавьтал 2 бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1075 боллоо. Улаанбаатар хотын бусад голомтууд болон хөдөө орон нутгийн голомтуудаас шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.