24 цагийн хугацаанд коронавирусийн 39 тохиолдол батлагдлаа
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн мэргэжилтэн А.Амбасэлмаа:
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт14600 гаруй хүнд PCR-ийн шинжилгээ хийсэн. Үүнээс 39 хүний шинжилгээнд коронавирус эерэг гарлаа. Тэдний 38 нь БЗД- хийн эмнэлгийн голомтын хавьтлууд байсан бол 1 нь Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээнд илэрлээ. БЗД-ийн эмнэлгийн голомтын хувьд эмнэлгийн ажилтан 3, үлдсэн нь өвчтөн 5, сахиур болон гэр бүлийн 30 хүн байна. БЗД-ийн хувьд батлагдсан тохиолдол 184 болсон. Үүнд
- өвчтөн 82,
- сахиур 24
- эрүүл мэндийн ажилтан 19
- гэр бүлийн хамааралтай 28 хүн байгаа юм. Улаанбаатар хотын бусад голомтууд болон бусад аймаг сумын голомтуудаас тохиолдол бүртгэгдсэнгүй. Энэ жилийн хувьд шинэ жилийн баяраа гэр бүлийн хүрээнд ямар нэгэн зочин гийчин хүлээж авалгүй, эрсдлээс сэргийлж, хайртай дотно хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байна.