ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд мутацид орсон шинэ коронавирус анхаарал татаж байна

“Улсын хэмжээнд давхардсан тоогоор 443,228 хүн коронавирусийг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийлээ. Гэвч дэлхий нийтэд  мутацид орсон шинэ коронавирусийн халдвар анхаарал татаж байна. Япон улсад тус халдвар бүртгэгдэж, гаднын зорчигчдыг авахгүй байх шийдвэр гарсан. Мөн Европын холбооны олон улсад хөл хорио, сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээгээ илүү чангаруулж байна. Үүний шалтгаан нь коронавирусийн мутацид орсон шинэ хэлбэр болоод байгаа юм.

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэд гадуур гарч, дэлгүүрт дараалал үүсгэх явдал их байна. Монгол Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсэх асуудал гарахгүй тул иргэд тайван байж ээлж дараатай үйлчлүүлэх, баярын үеэр хүнсний зүйл ихээр нөөцлөхгүй байхыг анхааруулж байна. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна