Он солигдох мөчид Монгол улс 235 иргэнээр бүл нэмлээ
Монгол улс хоёр он солигдох торгон мөчид 235 иргэнээр бүл нэмсэн байна. Тэдний 124 охин, 111 хүү мэндэлжээ. Охид хөвгүүдээс 11-ээр олон төржээ. Өнгөрсөн онд зөвхөн Нийслэлийн Өргөө амаржих газар 11 мянга 307 хүүхэд мэндэлсэн бол, он солигдох мөчид 35 эх эсэн мэнд амаржижээ. НҮБ-ын хүүхдийн сангийн тооцололоор шинэ оны эхний өдөр дэлхий даяар 370 мянга гаруй хүүхэд төрсөн. 2021 онд төрөлт өмнөх жилээс өндөр байна хэмээн үзэж байгаам байна. Хамгийн олон буюу 60 мянга орчим хүүхэд Энэтхэг улсад мэндэлсэн бол манай урд хөрш БНХАУ 36 мянга орчим шинэ иргэнээ хүлээн авчээ.