Эрүүгийн хуулийн зорчих эрхийг хязгаарлах тухай заалт хэрэгжиж эхэллээ

Эрүүгийн хуулийн зорчих эрхийг хязгаарлах тухай заалт хэрэгжиж эхэллээ. Тодруулбал хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цахим гав зүүж зорчих эрхийг нь хязгаарлах юм байна. Цахим бугуйвчийг гар эсвэл хөлд нь зүүнэ. Ингэснээр тухайн этгээд оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Мөн тодорхой маршрутаар зорчих боломжийг олгодог. Ингэхдээ ажил-гэр гэх мэт. Түүнчлэн хэн нэгэнтэй уулзахгүй байх хязгаарлалтыг ч тогтоож өгдөг байна. Цахим гав зүүж зорчих эрхийг нь хязгаарлах ялыг анх удаа санамсар боломгоомжгүйгээс гэмт хэрэг үйлдэж бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан этгээдэд 5 жил хүртэл хугацаагаар өгөх юм байна


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна