1 дүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байна
2021 оны 1 дүгээр сар өмнөх жилтэй харьцуулахад хүйтэн, нутгийн зарим хэсэгт олон жилийн дунджийг давж хүйтрэнэ гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Мөн Хэнтийн нурууг дагаж байрладаг Сэлэнгэ, Булган аймгийн зүүн хагас болон Сүхбаатар, Дорнод аймгуудад олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Харин Алтайн өвөр говь тэр дундаа Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага цас унах төлөв гарчээ. Нэгдүгээр сар 10 хоног тутамдаа хүйтний эрч 5-10 градусаар нэмэгдэж, олон жилийн дунджаас хүйтэн байхыг анхааруулж байна.