Цахилгааны үнэтэй холбоотой гомдлыг шалгана

Цахилгааны үнэтэй холбоотой гомдлыг шалгана. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Цахилгааны үнэ, хэрэглээтэй холбоотой гомдлыг шалгахаар болжээ. Айл өрх албан байгууллагын хэрэглээний цахилгааны төлбөрийг 2020 оны 12-р сарын 1-нээс 2021 оны 7-р сарын 1 хүртэл төр хариуцахаар болсон. Үүнтэй холбоотойгоор айл өрхийн цахилгааны хэрэглээ нэмэгдэж байгааг Эрчим хүчний яамнаас мэдээлсэн. Харин иргэдийн цахилгааны төлбөр өмнөх саруудаас өндөр гарч байгаа тул шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаад байгаа юм. Үүний дагуу цахилгааны хэрэглээ, үнэ тарифтай холбоотой шалгалтыг маргааш буюу 1-р сарын 4-ны өдрөөс эхлүүлхээр болжээ.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна