10 мянга орчим ААН-ийг 30 тэрбум төгрөгийн шийтгэл алдангиас чөлөөлнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч, даатгуулагчийг дэмжих зорилгоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайлагнасан. Гэвч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан байна. Харин УИХ уг төрслийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр нэгдсэн чуулганаараа хэлэлцэн баталжээ. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм. Уг хуулийн үйлчлэлд 10000 орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо хийгджээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна