24 цагийн хугацаанд 23 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ
А.Амбасэлмаа: 1 сарын 3-ны өдөр 15 мянга гаруй хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс 23 хүнд халдвар илэрчээ. Ингэснээр Монгол улсын хэмжээнд 1286 хүн коронавирусээр өвдөөд байна. Хүн амын дундаас голомтот хавьтал нь тодорхойгүй коронавирусийн тохиолдол илэрч байгаа учраас Эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатай байна.