Энэ жил 12.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ.

Нийслэл хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулж нийтдээ 12.5 мянган тонн мах бэлтгэнэ. Энэ хэмжээний махыг бэлтгэхээр 16 ААН ХХААХҮЯ-тай гэрээ хийгээд байна. ААН-үүдийн мах бэлтгэлийн явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай байгаа аж. Тодруулбал, нийт бэлтгэх махны 70 хувийг агуулахад аваад байна. 4-5 ААН 100 хувь бүрэн бэлтгээд байна. Гэхдээ энэ жил "COVID-19" цар тахалтай холбоотойгоор мах бэлтгэлийн ажил бага зэрэг удааширч байгаа аж. 

Ирэх хаврын мал бэлтгэлийг өнгөрсөн намар эхлүүлжээ. Гэвч 11 дүгээр сараас эхэлсэн дахин хөл хориотой холбоотойгоор хөдөлгөөнийг хязгаарласнаар аймаг, орон нутгаас мах татан авах тээвэрлэлт түр саатаад байв. Нөөцийн махыг гол төлөв зүүн аймгуудаас бэлтгэж байна. Мөн Хөвсгөл, Булган аймгаас бэлтгэж байна. Баян-Өлгий аймгаас халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна