Татварын хөнгөлөлт, буцаан олголтын хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. 2020 онд орон сууц худалдан авсан иргэд 2021 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө. Ингэхдээ Covid-19 цар тахалын нөхцөл байдалд холбогдуулан иргэдийн ХХОАТ -ын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг цахимаар хүлээн авахаар болжээ.
Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авах боломжтой.
ШИНЭЭР БАРИГДСАН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, эсвэл хуулбар
- Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2%
- Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт
- Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт /“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт/
- Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт
- Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
АШИГЛАЛТАД БАЙСАН ОРОН СУУЦЫГ ХУВЬ ХҮНЭЭС ХУДАЛДАН АВЧ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
- Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
- Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт
- Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
- Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ОРОН СУУЦ БАРЬСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
- Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /орон сууц барихад зориулж 2018, 2019 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/ Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2018, 2019 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/
- Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
- Орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
- Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
- Хэрвээ та 2019 онд орон сууц худалдан авч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2020 онд гарсан бол 2021 онд тайлангаа өгч шинэчилсэн хуулийн дагуу 6 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.