22 хүнээс коронавирус илэрлээ
Өчигдөр буюу 2021 оны 01-р сарын 04-ны өдөр 23 хүнээс коронавирус илэрсэн бол өнөөдрийн 11:00 цагийн байдлаар дахин 22 тохиолдол бүртгэгдсэн байна. Илэрсэн 22 тохиолдлын 12 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод хамааралтай, бусад голомтуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн анхны, хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна. Харин Мөнххада компанитай холбоотой 17 тохиолдол болсон. Үүнээс 6 нь тус компанийн ажилтан бол 11 нь гэр бүлийн хүмүүс нь байгаа. ХСҮТ-тэй холбоотой халдварын 16 тохиолдол бүртгэгдээд байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.