Хакухо Даваажаргал коронавирусээр халдварлажээ

Япон улсад одоогоор 245 мянга гаруй хүн коронавирусийн халдвар аваад байгаа тухай мэдээлсэн. Тэдний дунд Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл сошиал орчинд гарч байна. Тодруулбал энэ талаар манай улсад амьдардаг "Михачи" компанийн гүйцэтгэх захирал Ибукуро Томоко гэх бүсгүй өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн байна. Мөн Сүмогийн холбооноос энэ талаар мэдээлэл хийсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байгааг дурджээ. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна