УИХ-ын гишүүн Н.Учралыг эмчлүүлэхээр Герман улсруу авч явжээ
УИХ-ын гишүүн Н.Учрал Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хоёр сарын турш хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр Герман улсыг зорьсон байна. Манай улсад өвчтөн зөөвөрлөхөд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжэй нисэх онгоц байхгүй тул БНСУ-аас тусгай зориулалтын онгоц захиалан явсан байна. Түүнтэй хамт гэр бүлийн гишүүн болон эмчилж байсан эмнэлгийн ажилтан хамт явсан байна.