Говь-Алтай аймагт эхний 9 сарын байдлаар сүрьеэгийн 26 тохиолдол бүртгэгджээ

Азийн хөгжлийн банкны "Вируст гепатит, сүрьеэгийн төсөл", ХӨСҮТ хамтран “Сүрьеэгийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулахад эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын чадавхийг сайжруулах” сургалт зохион байгуулж байна. 

 

Тус сургалтад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйчилгээний байгууллага буюу сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, лаборантууд, Нэгдсэн эмнэлгийн эмч, АШУҮИС-ийн Говь-Алтай салбар сургуулийн багш, ЭМГ-ын мэргэжилтнүүд, Алтай сум дахь хилийн цэргийн анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газрын эмч гээд нийт 76 хүн хамрагдаж байна. Сургалт хоёр өдөр үргэлжлэх ажээ.

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас 2018 онд Нэгдсэн эмнэлэгт мэргэжлийн эмч, мэргэжилтнээс бүрдсэн сүрьеэгийн бие даасан тасаг байгуулсан байна. 2018 онд 16, 2019 онд 31, 2020 оны эхний есөн сарын байдлаар 26 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэхүү тоо нь улс, аймгийн дунджаас бага байгаа гэдгийг ЭМГ-аас мэдээлэв.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ