Өглөөний цайг алгасаж болохгүйн учир
Эрүүл мэнд эрхэм баян гэдэг дээ, эрүүл байх гол хөшүүрэг нь өглөөний цайг тогтмол ууж хэвших явдал. Хүний бие 100 тэрбум эсээс тогтдог бөгөөд эсүүд нийлж эдийг бий болгоно. Эдүүд нийлж эрхтэнг үүсгэнэ. Эрхтэн нийлж эрхтэн систем буюу бидний бие махбодийг үүсгэдэг. Хүн эрүүл байхын тулд эсийг хооллож байх ёстой бөгөөд эс нь дараахь 6 шимээр хооллоно.
Макро шим тэжээлд:
- Уураг /30%/
- Өөх тос /30%/
- 3. Нүүрс ус /40%/
Микро шим тэжээлд:
- Эрдэс
- Амин дэм, мөн
- Ус /эсийн 90% ус/
Өглөө сэрэхэд бидний эс шим тэжээлээ авхад 114 төрлийн бичил элемент хэрэг болно. Өглөөний хоол нь өдөрт авах ёстой илчлэгийн 4/1 байвал зохимжтой. Өглөөний хоол нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс амин дэмийг тэнцвэртэй агуулсан байх шаардлагатай. Өглөөний хоолонд энгийн нүүрс ус идэхээс аль болох татгалзах шаардлагатай.
Өглөөний цайнд юу идэж болох вэ?
- Овьёос
- Сүү
- Шар тос
- Арвайн гурил
- Чансан өндөг
- Дүпү
- Хүнсний ногоо /шинэ ногооны салат /
- Бүхэл үрийн талх гэх мэт...
Өглөөний цайнд юу идэж болохгүй вэ?
- Хоносон хоол
- Махан хоол
- Түргэн хоол
- Гаазтай ундаа, жүүснүүд
- Цагаан гурилан бүтээгдэхүүн
- Лаазалсан бүтээгдэхүүнүүд
- Хиам, зайдас
- Алкахол гэх мэт
хүнсийг өглөө идэхэд зохимжгүй бөгөөд хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг үүсгэх цаашлаад хавдар үүсгэх аюултай химийн нэмэлт агуулсан бүдээгдэхүүнүүд юм.
Өглөөний цайг уухгүй явах нь таны эрүүл мэндэд ямар хортой вэ?
- Жингийн илүүдэл / Өглөөний цай уудаггүй хүмүүс жилд 1-7 кг хүртэл нэмдэг гэсэн судалгаа бий./
- Эсвэл жингийн алдагдалд орох
- Цөс, нойр булчирхай болон хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг үүсэх
- Ой тогтоолт муудах, ажлын бүтээмж муудах,
- Толгой өвдөх, амархан ядарч сульдах
- Уур уцаартай, сэтгэл санаа тогтворгүй болох
- Дархлаа сулрах
- Харшил үүсэх
- Арьс суларч, үрчлээтэх
- Хөгшрөлт эрт явагдах гэх мэт
сөрөг үр дагавартай учираас ӨГЛӨӨНИЙ ХООЛОО зөв идэж сурцгаая.
Өглөөний цайнд сайн чанарын тос хэрэглэх нь цөс өтгөрхөөс сэргийлдэг. Мөн тархи, судас, арьсны уян хатан байдлыг дэмжиж эд эсийн нөхөн төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Өглөө бүр 15 минутыг тайван суугаад өглөөний хоолоо идхэд өөртөө зориулаарай. Энэ цаг хугацаа бол таны эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү Эрүүл байна гэдэг хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага юм.