Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн Казахстанд болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос 2021 оны Токиогийн олимпын эрх олгох тивүүдийн тэмцээн болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг зарлав. Азийн бөхчүүд дөрөвдүгээр сарын 9-11 нд олимпын эрхийн төлөө өрсөлдөх бол залгуулаад 12-17 нд тивийнхээ аваргад хүчээ сорих юм байна. Тус хоёр тэмцээн Казахстаны Алматы хотноо болно.

 Тэмцээний хуваарь:

 III.18-21 - Европ тивийн олимпийн эрх олгох тэмцээн /Унгар, Будапешт/

IV.2-4 - Африк тивийн олимпийн эрх олгох тэмцээн /Марокко, Эль-Жадида/

IV.9-11 - Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээн /Казахстан, Алматы/

IV.12-17 - Азиин аварга шалгаруулах тэмцээн /Казахстан, Алматы/

IV.19-25 - Европын аварга шалгаруулах тэмцээн /Польш, Варшав/

V.6-9 - Дэлхийн олимпийн эрх олгох тэмцээн /Болгар, Софи/

V.27-30 - Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээн /Бразил, Рио-де-Жанейро/


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна