Бүтээлч ажлын төлөвлөгөө яаж бичих вэ?

Жилийн эхэнд хүмүүс өнгөрсөн оноо дүгнэж, шинэ ондоо хийх ажлаа төлөвлөдөг. тийм ч болохоор та бүхэндээ Дасгалжуулалтын академи ТТБ-ын үүсгэн байгуулагч амьдралын дасгалжуулагч Моника Батсүхийн "Бүтээлч ажлын төлөвлөгөө яаж бичих вэ?" нийтлэлийг хүргэж байна. 

Зорилго нь жижиг жижиг ажлууд болон хуваагдаж цаасан дээр бичигдэх ёстой. Ажлаа төлөвлөн бичихдээ тэмдэглэлийн дэвтэр ашиглах нь танд илүү хэрэгтэй алсдаа ч бас үлдэцтэй байх. Би та бүхэнд өөрийнхөө бичсэн ажлын тактик төлөвлөгөөг үзүүлэе. Харагдаж байна уу? Энэ бол миний хэрэглэдэг таван янзын төсөл байна. Төсөл, чиглэл, кареэр гэх мэт…

Би энд 5 өөр төрлийн ажлыг урагш ахиулахын тулд өөр өөр ажлуудыг энэ цаасан дээр хуваарьлаж бичсэн байна.

Тухайлбал, би 1 төсөл дээрээ хэрэгжүүлэхийн тулд маш олон жижиг хэсэг ажлуудыг өдөртөө амжуулахаар бичиж болно. Хүнтэй утсаар ярих, имэйл бичих, зураг дарах, өгөх, хураах, авах, судалгаа хийх, ярилцах, тохирох, үр дүнгээ гаргаж үзэх, тооцоо хийх гээд л тус тусдаа шал өөр өөр ажлууд атлаа нийт 1 төсөлтэй холбоотой олон янзын алхамуудыг би сэдэж хийж болно.

1 өдөрт амжихааргүй олон ажлуудыг багцалж байгаад 1 нэр өгөөд төсөл болгоод нэрлээд явж болно. Эсвэл өдөр тутам эрүүл чийрэг явахын тулд хийдэг бидний маш олон ажлууд байдаг шүү дээ. Хоол идэх, цай уух, ус уух, жимс авах, хүнсээ цуглуулах, эрүүл хүнсний сургалтанд хамрагдах, шинэ хоолны жор судлах, сайн унтах, утсаа унтраах, дасгал хийх, алхах, гүйх, гэх мэт. Бүгд тодорхой хугацаанд өдрийн ажил дотор чинь жижиг алхам болгож бичиж болох ч, өдөр тутам хийж болох эдгээр жижиг алхамуудыг бид огт бодохгүйгээр амжуулдаг ч заримдаа мартаж хийлгүйгээр орхигдох тал бий. Хүнд яг өнөөдөртөө хийх ёстой зүйлсээ, цагийн хуваариа зохицуулаад одоо шууд хийхэд маш энгийн хялбар алхам болгоод бүтээлч ажлын төлөвлөгөөндөө тусгачихвал бид гүйцэтгэх, тухайн зорилгодоо хүрэх магадлал улам өндөрсдөг.
Дотроо маш олон хувилбартай. Гэхдээ энэ бол миний л хувийн дүрэм. Та нар иймэрхүү ч юм уу эсвэл ямарч байдлаар өөртөө ойлгомжтойгоор бичиж болно.
Би энэ тэмдэглэлийг аажимдаа дэвтэр болгоод гаргахаар та нар тэмдэглэлээ хийгээд бүтээлч хүний тэмдэглэлийн дэвтэр болгоорой. Би өмнө нь янз бүрийн дэвтэр дээр санаанд орсон төлөвлөсөн ажлаа дэвтэр дээрээ хаа хамаагүй бичдэг байсан. Харин одоо бол илүү ойлгомжтой боловсронгуй болгож бичдэг болсон. Мөн төлөвлөсөн ажлаа мартаж орхигдуулахгүйн тулд давхар календарь дээр төлөвлөн бичдэг. Би хувийнхаа нууцаас хуваалцсан. Танд таалагдана гэж найдаж байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна