Улаанбаатар-Налайх чиглэлд зорчих иргэд 72 цаг тутамд PCR шинжилгээ өгнө

Налайх дүүргийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж Улаанбаатар-Налайх чиглэлд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн заавал PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавихаар болжээ. Шинжилгээ өгөөгүй бол "Оргил Налайх" шалган бүртгэх товчоонд иргэдийн бүртгэл хөдөлгөөнд хяналт тавьж буй алба хаагчид нэвтрүүлэхгүй юм. Налайх дүүргийн онцгой комиссоос Улаанбаатар хотын бусад дүүрэгт COVID-19 халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг авч хэрэгжүүлэхээр болжээ. 

Энэ талаар Налайх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын "70233617" дугаараас тодруулахад, PCR шинжилгээний хариу нь 72 цаг дотор хүчинтэй. Тиймээс тус дүүргээс Улаанбаатар хот руу байнга ажилдаа явдаг иргэдийн хувьд, 72 цаг тутамд PCR шинжилгээ өгнө" хэмээн хариуллаа. 

Өнөөдрийн байдлаар, Нийслэлийн Налайх дүүрэгт коронавирусээр халдварласан хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Тус дүүрэгт PCR шинжилгээний сорьц авах нэг цэг ажиллаж байна.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна