Өмнөговь аймагт зорчих нүүрс тээврийн хөдөлгөөнийг ирэх сарын 1 хүртэл хаалаа
Өмнөговь аймагт бусад аймаг болон хотын нүүрс тээврийн жолооч нарыг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос стратегийн орд бүхий Өмнөговь аймгийг эрсдэлгүй "Ногоон бүс" байх тусгайлсан үүрэг чиглэл өгсөн билээ. Иймд тус аймгийн Тавантолгой, Оюутолгой, Нарийн сухайтын бүлэг ордуудад үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуй нэгжүүдийн ажилчид, жолооч, иргэдийг ирэх сарын нэгэн хүртэл нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Уг шийдвэр нь Өмнөговийн иргэдэд хамаарахгүй бөгөөд өөр аймаг, хотоос ирэхээр төлөвлөсөн иргэдэд хамаарах юм. Мөн тус бүс нутаг руу хулгайн тэвэрлэлт хийхгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.