Увс нуурын мөсний зузаан 15 см байна

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар Увс нуурын мөсний зузаан 15 см, мөсөн дээрх цасны хэмжээ 5 см зузаан байгаа аж. Энэ нь мөсний хувьд мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул ард иргэд, малчид, тээвэрчдийг цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр тээврийн болон ердийн хөсгөөр зорчихгүй байхыг Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас онцгойлон анхаарууллаа.

Увс аймгийн Тэс сумын иргэд сумаасаа аймгийн төв хооронд зорчихдоо өвлийн цагт Увс нуурын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчиж, зам товчилдог юм. Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй дулаан байгаа тул нуурын мөс зузаан хөлдөөгүй байгаа аж.

 Өнгөрсөн шөнө Тэс голын сав газраар 41,4 хэм хүрч хүйтэн хоножээ.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна