ХХМТГ: Төрийн байгууллагад олгосон QR кодоо бусдад ашиглуулсан ажилтанд хариуцлага тооцно.
Өнөөдрийн сошиалд өрнөөд буй үйл явдлын талаар жүжигчин А.Ганчимэг өөрийн цахим хуудаснаа:
Заа нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй нь бололтой...
Qr кодоор хөдлөгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа. Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг манай төрсөн дүү / Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт ажилладаг/ өөрийнхөө ажилд унадаг юм.
/ажлын газрынх нь үнэмлэхний зургийг орууллаа/ Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ. Иргэний хувьд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдэгээ болиод жоохон шүүлтүүртэй хандвал зүгээр юмуу л гэж бодож байна даа Гэрээсээ огт гараагүй, машин тэрэг унаагүйг хот дүүрэн байгаа камер гэрчлэх байх өө. Хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг юм боллоо энэ цаг үед бухимдуулсан бол уучлаарай гэж бичжээ.
харин ХХМТГ албан ёсны фэйсбүүк хуудаснаа:
Төрийн байгууллагад олгосон QR кодоо бусдад ашиглуулсан ажилтанд хариуцлага тооцно.
Хатуу хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа бөгөөд агентлаг дээр ажиллах нэн шаардлагатай албан хаагчдын автомашинд QR код олгосон билээ.
Харамсалтай нь жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү нь өөр дээрээ авсан QR кодоо бусдад ашиглуулсан зөрчил гаргасан тул байгууллагын зүгээс тус ажилтанд хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү нь тус газрын Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжээд буй энэ үед гамшгийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа билээ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар гэжээ.