Жингээ зөв хасаж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?
Та жин дээр гараад үзэхэд хэдий хугацаанд хассан байх нь хамаагүй жин хасагдсан л бол таныг жингээ хассан буюу турсан байна гэж үзнэ.
1. Энэ нь тэгэхээр их өргөн хүрээний ойлголт байх нь. Та жингээ яг зөв хасаж байгаагаа яаж мэдэх вэ?
Дунджаар 10-аас дээш хоног тогтмол өглөө өлөн үедээ нүцгэн жингээ үзэж хэвших/ингэснээр та яг жингээ хасаж байна уу гэдэгээ мэдэж болно/
Учир нь хүний бие байнга 400гр нүүрсусыг хадгалахын тулд тогтмол ойролцоогоор 1200 мл ус хадгаладаг тэгэхлээр та магадгүй ямар нэг байдлаар санамсаргүй ч хамаагүй усаа багасгахад л биеийн жин буусан юм шиг санагдаж магадгүй
Шингэн бага уухад л жин хасагдсан мэдрэмж үүсэж буцаад хэвийн шингэнээ уухад л жин хэвийн болно.
2. Бид нар ялангуяа бүсгүйчүүд жингээ хасахын тулд идэж байгаа хоолны хэмжээ мөн идэж байгаа хүнснийхээ илчлэг буюу калораа аль болох хурдан хугацаанд хэт багасгаж эхэлдэг.
Энэ нь маш аюултай бөгөөд гэнэт таны бие хэвийн ажиллах өдөр тутамын бодисын солилцоогоо ч явуулах чадваргүй болно.
Ингээд бие махбодь бүх л хэрэгтэй зүйлийнхээ хомсдолд орж бид нөгөө хүсээд байгаа өөхөө ч шатаах чадамжгүй харин ч бүүр сульдаж дархлаа унаж бие сэргэхгүй өвчиний суурь тавигдана.
Энэ л бид хэт хурдан турах гэсэн эрмэлзэлд хөтлөгдсөнөөс болдог.
Бидний турна гэсэн бодол буруу биш зөв гэхдээ авах илчлэгээ хурдан хугацаандаа яаран хасаж байгаа нь л буруу
Бие махбодь хэвийн амьдрахын тулд (бөөр зүрх тархи гээд л бүх үйл ажиллагаагаа явуулахын тулд хамгийн багаар 1500 орчим илчлэг зарцуулдаг)
Бид энэ илчлэгийг багасгаад байгаа учраас жин буухааа болиод харин ядарч сульдана, өвчин тусаж байна
Жин буухгүй байна гэж гайхах хэрэггүй байх нь шүү
Зөв хүнсийг зөв цагт зөв хэмжээтэй ид багадаа биш
3. Жин хасахгүйгээр харин галбиржих буюу бидний эрүүл мэндэд тустай булчингийн масс нэмэх сонголт хий
Ялангуяа бүсгүйчүүд бид турна гээд л жин үздэг. Энэ нь зөв боловч та жингээ хасахгүйгээр харин галбиржин булчин нэмж болно, таны чимэг бол эрүүл булчинлаг галбир шүү
Булчин үе мөчин дээр ирэх ачаалалын 90 хувийг өөр дээрээ авах үүрэгтэй. Булчин гоо сайхнаас илүү эрүүл мэндийн үүрэгтэй.
4. Жин хасах гэж яаарснаас болж төрөлхийн бурханаас заяасан эсвэл асар их хөдөлмөрлөж байж бүтээсэн булчингаа бүү нураагаарай үүнээс хойш та нар минь
Тэгэхлээр турах гэж илчлэг буюу калораа багасгаснаас өөхөө ч шатааж чадахгүй эсрэгээрээ харин ч бид нөгөө амьдрахын тулд өөртөө байгаа нөөц хөрөнгө булчинг задалж энерги болгон хэрэглэж эхэлдэг.
Бүсгүйчүүд минь хамгийн чухал нүнжигтэй сайхан өгзөг минь унжиж эхэлнэ гээд боддоо, муухай биз дээ
5. Эхлээд өөхөө хасаж байгаад дараа нь галбирна бишээ. харин галбиржингаа өөхөө хасна.
Тэгэхлээр зүгээр л яааралгүй зөв хүнснээс зохистой илчлэгээ аваад булчингаа ачааллуулж амраад л явж байна. Бүү яар, харин тогтмол тууштай бай
6. Жингийн хувьд их жинтэй хүмүүс арай турган жин хаях магадлалтай. Учир нь биеийн жингийн дийлэнхи нь хаван байх магадлалтай.
7. Хэт өндөр жинтэй бол булчинд ачаалал өгөх гэж яааралгүй харин амьсгалаа задлахад анхаар
Туршлага хэзээ ч хөгширдөггүй бусаддаа дамжуулаарай.
Та нарыгаа хүндэтгэсэн: Хүний их эмч Э.Сэргэлэн