Төрийн ордонд хөл хорио тогтоов
Төрийн ордны баруун хаалгаар өнөөдөр нэвтрэхээр очсон иргэний COVID-19 түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Тиймээс PCR шинжилгээний хариу гарах хүртэл Төрийн ордны орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Түргэвчилсэн оношлуурын хариуг баталгаажуулахаар PCR шинжилгээ авч лабораторийн шинжилгээнд хүргүүлээд байна. Шинжилгээний хариу баталгаажих хүртэл Төрийн ордон доторх ажилчдыг өрөөнөөсөө гарахгүй байхыг хамгаалалтын албанаас сануулжээ.