Өмнөговь аймгийн Номгон суманд "бага оврын цэвэрлэх байгууламж" ашиглалтад оржээ

Өмнөговь Аймгийн Номгон суманд сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн их хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өнгөрсөн 4 жилд өрнөжээ.
Тухайлбал шинэ соёл спортын цогцолбор төвийг ашиглалтад оруулж үйл ажиллагаа нь жигдэрээд байна. Урлаг соёлын үзвэрийн танхим, спорт заал, бялдаржуулах танхим, номын сан, залуучуудын хөгжлийн төв, хүүхэд хөгжүүлэх өрөө, үндэсний өв соёлын өрөө зэрэг олон төрлийн үйл ажиллагаа сургалт хөтөлбөрөөр сумын иргэддээ үйлчилж эхэлсэн байна.

15 ортой эрүүл мэндийн төв эмнэлгийн барилгын зураг төсөв батлагдаж барилгын ажлыг ч эхлүүлжээ.

Мөн энэ жил 320 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орж хичээлийн ангиудаас гадна урлаг спортын иж бүрэн танхимуудтай орчин үеийн шаардлагад нийцсэн сургуульд хүүхэд багачууд нь суралцаж байна.

6 настнуудын онцлогт тохируулан ангидаа амрах өрөө, ариун цэврийн өрөөтэй сүүлийн үеийн чанар стандартад нийцсэн тохилог болжээ. Хөдөө орон нутгийн сургуулийн барилгын хувьд жишиг гэж хэлж болохуйц сайхан бүтээн байгуулалт болсныг орон нутгийн иргэд хэлж байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Бага оврын цэвэрлэх байгууламж ашиглалтад оруулж цэвэр бохир усны асуудлаа шийдсэн бол 4.5 км авто зам, талбайн ажлуудаа хийж, сумандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн тулд бүхий л талаар хичээн ажиллаж байгаа ажээ.

 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ