13 хүнээс коронавирус илэрлээ
Өнөөдөр 11:00 цагийн байдлаар 13 хүнээс коронавирусын халдвар илэрлээ. Улсын хэмжээнд 13,773 хүний сорьцод шинжилгээ хийхэд Ачтан эмнэлгийн эмч, ажилтны гэр бүлээс 6 тохиолдол, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Баянзүрх салбарын ажилтнаас, Family med эмнэлгийн сувилагчаас коронавирусын халдвар батлагдаад байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь Ачтан эмнэлэг БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Тэнүүн огоо компанийн халдварын тохиолдуулын хавьтал гэж үзэж тусгаарлагдсан хүмүүс гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.Ингээд нийт Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 1,408 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрээд байгаа бол одоогоор 501 хүн эмчлэгдэж байгаа аж.