Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй гэж мэдэгдлээ

Нэгдүгээр сарын 20-нд болох Жо Байдены тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирэхгүй гэдгээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Уламжлал ёсоор тангараг өргөх ёслолын өдөр халаагаа өгч буй ерөнхийлөгч болон шинээр сонгогдсон ерөнхийлөгч нар Капитолийн ордон руу хамтдаа явахыг эрх мэдлээ тайвнаар шилжүүлэн өгч байгаагаар тооцдог байна.Харин Д.Трамп ийм шийдвэр гаргаснаараа XIX зуунаас хойш тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзсан  анхны ерөнхийлөгч болох юм. Түүнээс өмнө 1869 онд Эндрю Жонсон, 1829 онд Жон Куинси Адамс, 1801 онд Жон Адамс нар мөн ийм шийдвэр гаргаж байжээ.

 

 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна