Сайжруулсан шахмал түлшний 619 тонн нөөцтэй байна

Шахмал түлшний хоёр дах үйлдвэр ашиглалтад орсноор Нийслэлийн гэр хорооллын иргэдийн түлшний хангамж сайжирсан гэж албаныхан мэдээлж буй. Түлш борлуулах цэгийн тоо нэмэгдсэн, нөөц нэмэгдсэн дээр нь засгийн газраас үнийг 75 хувь хямдруулсан учир энэ өвөл шахмал түлш түлдэг иргэдэд хүндрэл учрахгүй талаар  мэдээлсэн. Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй 106 цэгийн үйл ажиллагааг хянахад өчигдрийн байдлаар 619 тонн түлшний нөөцтэй байсан байна. “Тавантолгой түлш” ХХК 3644.71 тонн түлш үйлдвэрлэж, 4806 тонн түлш борлуулалтад гаргажээ.

 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна