Ажлын үнэмлэхгүй бол QR код зөвшөөрлийг хураан авна
Хатуу хөл хорионы үед ажиллах 15 салбарын алба хаагчдад замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий зөвшөөрөл олгосон. Гэвч сүүлийн үед QR код зөвшөөрөлтэй автомашиныг өөр зорилгоор ашиглах, бусдад дамжуулан хэрэглэх явдал гарч байгаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас QR код бүхий автомашинаар хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын ажлын үнэмлэхийг давхар шалгаж эхэлжээ. Хэрвээ тухайн жолооч хөдөлгөөнд оролцох үедээ ажлын үнэмлэхгүй зорчиж байвал QR кодыг хураах арга хэмжээ авч эхлээд байгаа талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа анхааруулжээ.