Хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй

Нийслэлд тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 11-ний өдрөөс сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх болсон ч хот хоорондын хөдөлгөөнд тавьсан хязгаарлалт хэвийн үргэлжлэх юм байна. Тодруулбал Улаанбаатар хот халдварын голомт хэвээр байгаа учир бусад аймаг суманд халдвар тархах эрсдэл өндөр гэж үзсэн учраас хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт үргэлжлэхээр болжээ. Зайлшгүй шаардлагатай албан томилолт, хүнс тээвэр, эмийн хэрэгсэл, буяны ажилтай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх юм байна.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна