21 хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яам ээлжит 11:00 цагийн мэдээллээ хийлээ. Өчигдөр улсын хэмжээнд 22,993 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь шинээр үүсээд байгаа кластер голомт буюу БГД-ийн 6 дугаар хорооны 8 хүн, Мөнххада компанийн нэг ажилтны гэр бүлийн 4 хүнээс, "Ачтан" эмнэлгийн нэг ажилтны гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн байна. Зөөвөрлөгдсөн 1 тохиолдол байгаа юм байна. Ингэснээр коронавирусын дотоодын нийт тохиолдол 1,429 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 522 хүн эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.