Цагаан сараар хөл хөдөлгөөнийг хязгаарлана

Хатуу хөл хориог сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Хөл хориог сулруулсантай холбоотойгоор иргэдийг цагаан сарын бэлтгэл хийхгүй байхыг урьдчилан анхааруулав. "Засгийн газраас энэ жилийн сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс энэ баярыг тэмдэглэхгүй учир гэр бүлийн хүрээнд тэмдэглэх зорилгоор бэлтгэл хангах,  аав ээж, ахмадуудынхаараа орох хөдөлгөөн нэмэгдэх эрсдэлтэй гэж Засгийн газар, УОК урьдчилан тооцоолж Цагаан сарын өдрүүдээр хөл хорио, хязгаарлалтыг хийнэ. Даваа гарагаас эхлэн Цагаан сарын  бэлтгэл хийхгүй байхыг дахин анхааруулж хэлье. Дэлхийн бүх орон тэмдэглэлт баярын өдрүүдийг хязгаарлаж хөл хорио тавьж байгаа" хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хэлэв.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна