ТҮЦ-үүд ажиллахгүй

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор бүх төрлийн хүнсний худалдааг нээхээр болсон. Гэхдээ ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгүүдийг эрүүл ахуй, стандартын шаардлага хангадаггүй гэх шалтгаанаар нээхгүй байхаар болжээ.  Жижиглэнгийн худалдаа эрхэлж амьдралаа залгуулдаг олон иргэдэд энэ шийдвэр хүнд туссаныг иргэд цахим орчинд шүүмжилж байна. ТҮЦ нь 00 байхгүй, бэлэн мөнгөөр үйлчилдэг эрсдэл өндөр гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдсэн. Гэвч ТҮЦ ажиллуулж буй иргэд: Бид карт уншдаг болсон, дэлгүүр шиг олон хүн нэг зааланд цугларуулахгүй цонхны цаанаас үйлчилдэг гээд харьцангуй эрсдэл бага. Ийм байхад ялгаварласан энэ шийдвэрээ Нийслэлийн онцгой комисс эргэж харахыг хүслээ.

 

 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна