Нийслэлчүүд ковидтой зэрэгцэн амьдрах эхний өдөр
Өнгөрсөн 12 дугаар сарын 13-наас хатуу хөл хорионд буюу бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Өнөөдрөөс хөл хорионы дэглэм сулруулж байна. Коронавирусийн тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байгаа ч хөл хориог сулруулж байгааг иргэд ойлгохгүй байна гэх хандлага ч гарч байна. Гэхдээ нийслэл хотод коронавирусийн халдварын 604 тохиолдол бүртгэдснээс 54 хувь нь Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой байсан. Хоёр дахь том голомт бол ачтан эмнэлэг. Ачтан эмнэлгийн голомт эмч, эмнэлгийн ажилчидтай холбоотой үргэлжилнэ гэж эрүүл мэндийн яамнаас тооцжээ. Ачтан эмнэлгийн голомттой холбогдуулан БГД-ийн нийт 20 мянган иргэнд коронавирусийн шинжилгээ авахаар болсон. Өнөөдрийн байдлаар 14 мянган иргэнийг шинжилгээд хамруулснаас 6 тохиолдол батлагдаад байгаа юм.
Гурав дахь том голомт нь Тэнүүн огоо автобус бааз. Ойрын болон 2 дахь хавьтлуудыг тогтоон тусгаарлан шинжилж, ажиллаж байна. Энэ голомтыг бас хяналтанд авсан гэж салбарын сайд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл эрсдлээс өөрийгөө хамгаалж, дасан зохицож, өвдөхгүй байх нь иргэн танаас шууд хамаарна.
Иймд:
- Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх4
- Ханиаж найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх
- Мах өндгийг болгож хэрэглэх
- Арьс салстаа гэмтээхгүй байх
- Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнээс зай барих
- Халдварын эрсдэлтэй бүс нутагт зорчихгүй байх
- Олон хүн цугласан газраар аль болох зорчихгүй байх зэрэг аргыг хэвшүүлээрэй.