Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ
Хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд өнөөдрөөс QR код ашиглахгүй, өмнөх шигээ дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээр юм.
- Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт;
- Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар гаригт;
- Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Лхагва гаригт;
- Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Пүрэв гаригт
- Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Баасан гаригт зорчихгүй.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээс сондгой тоогоор төгссөн 275624, тэгш тоогоор төгссөн 275.761 ширхэг тээврийн хэрэгсэл байдаг аж.