Коронавирусийн батлагдсан тохиолдол 13-р нэмэгдлээ

А.Амбасэлмаа: 2021 оны 11 сарын 11 өдөр нийт 14216 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн байна. Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас давтан шинжилгээгээр илэрлээ. Тодруулбал Ачтан, Тэнүүн-Огоо, Мөнххадад гарсан коронавируст халдварын голомтоос илэрсэн гэсэн үг юм. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 616 боллоо. Нийт батлагдсан тохиолдлын 62,1 хувь нь эдгэрээд байна. 535 хүн ХСҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна