Зэрлэг амьтдыг хамгаалах ажилд автомат камер ашиглаж байна

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах чиглэлийн олон ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол орны нэн ховор амьтныг хамгаалах, хулгайн анг бууруулах зорилгоор автомат камтеруудыг байршуулан ажиллажээ. Тухайлбал, Зармангийн говийн өргөн уудам газар нутагт байгаль хамгааллын ажиглалт, судалгааны ажил хийхдээ дуран л ашигладаг байсан бол тодорхой байршлаас цаг хугацааны нарийвчлалтай,баримттай мэдээлэл цуглуулдаг болсон байна.

Зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Бургасны амны” нарны өргүүртэй худаг болон янгир ямаа ихтэй “Цагаан хайрхан” ууланд автомат хяналтын камеруудад суурилуулан ажиглалт судалгааны ажлын бичиглэл баталгаажуулалт хийж байна. Нарны өргүүртэй худаг орчмын камерийн мэдээлэл, мөр зэргийг харахад энэ орчимд мал бэлчээрлээгүй, ус уугаагүй байгаа нь малчид зэрлэг амьтдын амьдрах орчныг сайржуулах ажлыг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож болохоор байна. Түүнчлэн энэ жил газрын гарц муу байгаатай холбоотой янгир ямааны тарга хүч муу байгаа нь автомат хяналтын камерын бичлэгээс харагдаж байгаа учир биотехникийн арга хэмжээ авах ажил маш чухал болоод байгаа юм.

Эх сурвалж: БОАЖЯ


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна