Төлөвлөгөө зохиож, тэмдэглэл хөтлөх нь стрессийг даван туулах үр дүнтэй арга
Бид шинжлэх ухаанаар батлан гаргасан нэршил, эмчилгээний заавар зөвлөгөө, урьдчилан сэргийлэх аргуудыг мэддэг, хэрэгжүүлдэг байх нь өөрийнхөө болон гэр бүл, улс орныхоо өмнө хүлээсэн томоохон үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлах нь хамгийн чухал юм. Монголчууд бид эрт дээр үеэсээ сэтгэлийн их дархлаатай, тэсвэр хатуужилтай ард түмэн хэмээгддэг байсан. Тиймээс Ковид-19 өвчин болон түүнээс шалтгаалах бүхий л нөхцөлт хүчин зүйлүүдийг хамтдаа даван гарах учиртай.
Коронавируст халдварын улмаас гэмтлийн дараах стрессийн тархалтыг судалсан олон судалгаа байдаг.
Тухайлбал: Халдвар гарснаас хойших 1 сарын дараах судалгааны үр дүн,
- АНУ-д нийт залуусын /18-30 насныхан/ - 31,8% нь
- БНХАУ-д нийт залуусын /14-35 насныхан/- 12,8% нь гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй гэсэн судалгаа гарчээ.
Хэрхэн даван туулах вэ?
- Бясалгал хийх
- Дасгал хөдөлгөөн хийх
- Сэтгэлдээ сөрөг зүйлс хадгалахгүй, гадагшлуулж байх
- Хөгжим сонсох
- Хайртай хүмүүстэйгээ холбоо тогтоох
- Төлөвлөгөө зохиох
- Зөв дадлуудаа хадгалах
- Тэмдэглэл хөтлөх
- Хоббиндоо цаг зарцуулах
- Одоо цагтаа төвлөрөх
- Чанартай нойр авах хэрэгтэй.
Хэрэв эдгээр аргууд үр дүнгүй бол Сэтгэл зүйч болон сэтгэл засалч эмчид хандахыг зөвлөж байна.